Хар тамхины хэргээр шалгагдаж байсан "Parasite" киноны алдарт жүжигчин И Сон Гюүн өнөөдөр машиндаа өөрийгөө угаартуулж амиа хорлосон байдалтай олджээ.
Өнөөдөр өглөөний 10:12 цагт түүний эхнэр жүжигчин Жон Хежин “Нөхөр маань гэрээслэл шиг бичвэр үлдээгээд гэрээсээ гараад явчихсан байна” гэж цагдаад дуудлага өгсөн байна. Удалгүй цагдаа нар тээврийн хэрэгсэлд хүн угаартсан байгааг олж таниулах ажиллагаа явуулахад жүжигчин И Сон Гюүн мөн болох нь тогтоогджээ.
Түүнийг машиндаа түлш шатааж угаартан амиа хорлосон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. И Сон Гюүний хар тамхины шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ч цагдаа нар мөрдлөгөө зогсоолгүй үргэлжлүүлэн шалгаж, түүний утасны дуудлага, зурвас гэх хувийн мэдээллийг ил болгосоор байсан аж.