Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Аль нэг аймгийг бүсийн төв гэж онцлохгүй. Харин аймаг бүрийг онцлогоор нь хөгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан талаарх мэдээллийг өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

"Сонгуулийн бүстэй ижил төстэй гарч ирж байгаа. Гэхдээ эдийн засгийн бүсэд Баян-Өлгий аймгийг баруун аймгуудтай хамтад нь авч үзэж байгаа. УИХ-ын сонгуулийн тойргийн тухайд цаашид тус аймгаас УИХ-ын гишүүд сонгогдохгүй байх вий гэсэн үүднээс салгасан байсан.

Мөн бүсийн төв гэж нэг аймгийг онцлох нь буруу гэж үзэж байгаа. Харин аймаг аймгийн онцлогоор хөгжүүлнэ.

Түүнээс гадна эдийн засаг, интерацийг сайн харж, хөрш орнуудтайгаа хэрхэн хамтарч ажиллахаа сайтар бодож, хамтарч ажиллах хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр бүс нутгийг хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь сонгуулийн бүсчилсэн тойрогтой хоорондоо холбоотой. Мөн 2024 оны төсөвтэй уялдана" гэх мэдээллийг өглөө.

Ч.Хүрэлбаатар: Ирж буй 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа
Ч.Хүрэлбаатар: Ирж буй 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.