Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Дундаж цалин хоёр сая төгрөг болж, 436 мянган төгрөгөөр өсжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

Үндэсний статистикийн хорооноос арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцуулав.

2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа аж.

Эдгээр ажилтны сарын медиан буюу голч цалин 1.6 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 121.2 мянган төгрөгөөр өссөн дүн юм байна.

Харин дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 436.1 мянган төгрөгөөр өсжээ. Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өссөн талаар мэдээллээ.

Б.Бат-Эрдэнэ: Төлөвлөлтгүй газар олголтын хор уршгийг бид бүгдээрээ хүртэж байгаа. Тиймээс газар цуцлалтыг чухалчилж байна
Б.Бат-Эрдэнэ: Төлөвлөлтгүй газар олголтын хор уршгийг бид бүгдээрээ хүртэж байгаа. Тиймээс газар цуцлалтыг чухалчилж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.