Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Серикбол: ААН, байгууллагуудын дулааны тоолуурыг СХЗГ-ын улсын байцаагч нар 4 жил тутамд шалгаж, баталгаажуулдаг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 33 секунд

Та дулааны төлбөр тооцоог хэрхэн хийдэг талаар мэдэх үү. Тэр тусмаа үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй бас хувиараа бизнес эрхэлж буй гээд бүх шатны байгууллага дулааны төлбөр тооцоогоо үнэн зөв хийдэг эсэхийг сонирхож байв уу. Тэгвэл Стандарт хэмжил зүйн газрын улсын байцаагч нар тухайн байгууллага, ААН-үүдийн дулааны төлбөр тооцоог алдаагүй зөв гарч буйд хяналт тавих үүднээс 4 жил тутамд дулааны тоолуурт хяналт шалгалт хийж, баталгаажуулж, гэрчилгээг олгодог байна. Тэгвэл бид уг асуудлаар СХЗГ-ын Дулаан даралтын хэмжих хэрэгслийн Улсын шалгагч М.Серикболтой ярилцлаа.

-Стандарт хэмжил зүйн газраас дулааны тоолуурын баталгаажуулалтыг хийдэг шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн тоолуурын лабораторид дулааны тоолуурын баталгаажуулалтыг хийдэг. Ингэхдээ Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагчийн хяналт дор хийгддэг.

Яагаад дулааны тоолуур дээр баталгаажуулалт хийгдэх ёстой вэ гэхээр Хэмжилзүйн тухай хуулийн 8.1.5-д "Худалдаа үйлчилгээ, тооцоонд ашиглах хэмжих хэрэгслийг хэмжилзүйн хяналт шалгалтад заавал хамруулна" гэж заасан байдаг. Мөн Засгийн Газрын 1995 оны 67-р тогтоол дээр "Хэрэглэгчдэд түгээх эрчим хүчийг тоолуураар хэмжинэ" гэж заасан байдаг. Тийм учраас дулааны тоолуурыг 4 жил тутамд шалгалт, баталгаажуулалтад хамруулдаг.

-Дулааны тоолуурыг үнэн зөв ажиллаж байгаа эсэхийг 4 жил тутамд шалгадаг гэж ойлголоо. Тэгэхээр дулаан хэмжигчийг зөв ажиллаж буй эсэхийг хэрхэн шалгадаг юм бэ?

-Тус дулааны энергийг хэмжиж буй тоолуурыг тусгай төхөөрөмжөөр шалгаж, үнэн бодитой байдлыг зааж байгаа эсэхийг шалгаж үздэг. Хэрэв тус тоолуур нь стандартын дагуу тэнцэж байвал тоолуурт лац тавьж, битүүмжилж мөн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээг олгоно. Энэ нь өмнө хэлсэнчлэн 4 жилийн хугацаатай байна.

Хэрэв тоолуур өндөр заасан, алдаатай заасан тохиолдолд тус тоолуурт засвар үйлчилгээ хийх эрх бүхий ажилтан засвар, тохируулгыг хийдэг. Ингээд дахин шалгалт баталгаажуулалтыг хийж, стандартын дагуу үнэн бодит зааж байвал гэрчилгээг нь мөн адил олгоно.

-Тэгвэл тоолуур бүр эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ?

-Тоолуур эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон тохиолдолд СХЗГ-ын эрх бүхий улсын шалгагч нь мэдэгдэл гаргаж өгдөг. Дулааны тоолуур баталгаажуулалт орсон бол гэрчилгээн дээр баталгаажуулалт хоорондын хугацааг бичсэн байдаг бөгөөд хэвийн ажилаж байгаа тохиолдолд гэрчилгээн дээр бичигдсэн огноо хүртэл ашиглаад дараа нь ээлжит баталгаажуулалт хийгдэнэ гэсэн үг.

Жишээлбэл, 2023 оны 12 сарын 27-нд баталгаажуулсан тоолуур гэж үзвэл 4 жилийн дараа буюу 2027 оны 12 сарын 27 хүртэл ашиглах боломжтой гэсэн үг. Тэгэхээр ашиглалтын хугацаа дууссан бол ээлжит баталгаажуулалтад орох шаардлагатай.

Тийм учраас дулааны тоолуур ашиглаж байгаа ААН, байгууллагууд гэрчилгээн дээр заасан огноо хүртэл ашиглаад ээлжит баталгаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай.

Сануулж хэлэхэд хэмжих хэрэгсэл ашиглаж буй байгууллага хэмжих хэрэгслийн лац, битүүмжлэлийн байдлыг эвдэх, хөндөх мөн холбогдох гэрчилгээг нь үрэгдүүлэх тохиолдолд баталгаагүй гэж тооцдог.

-Дулааны тоолуур бол бүхий л ААН, албан байгууллагад бий. Тэгвэл шинээр байгуулагдаж бу ААН-үүд хэрхэн дулааны тоолуураа суурилуулах вэ?

-Дулаан тоолуурыг шинээр суурилуулах эсхүл шинээр ашиглаж байгаа ААН, байгууллагууд манай байгууллагаар чадавхиа үнэлүүлсэн бол холбогдох стандартын дагуу суурилуулах ёстой. Тэгэхээр тухайн байгууллагын мэдээлэл манай цахим хаяг дээр байна гэсэн үг. Мөн 1800-2525 дугаараас бүрэн мэдээллээ авах боломжтой.

-Яагаад СХЗГ-аас дулааны тоолуурт баталгаажуулалт хийж, гэрчилгээг олгодог юм бэ. Үүний үр дүн яг юу вэ?

-Хэмжих хэрэгсэл буюу дулааны тоолуурыг баталгаажуулж буй шалтгаан нь ААН болон хэрэглэгч байгууллагын тооцоог үнэн зөв байдалд байлгах, тухайн хэмжих хэрэгслийн зарцуулалт үнэ зөв зааж байгааг шалгаж байгаа юм.

-Иргэдийн зүгээс дулааны үнэ их бага гарч байна, гэр дулаахан биш хэрнэ төлбөр өндөр гарч байна гэх гомдол саналыг хэлдэг. Үүнд тайлбар өгвөл?

-Стандарт хэмжил зүйн газар бол тухайн дулааны үнэ тарифтай огт хамааралгүй байдаг. Харин дулааны үнэ тарифыг ЭХЗХ-оос батлагдсан үнэ тарифаар тогтоож авдаг. Тиймээс холбогдох газраас нь үнийн мэдээллийг авах боломжтой. Манай СХЗГ нь тухайн тоолуурыг үнэн бодит зөв зааж байгааг хянаж, баталгаажуулах үүрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ЦЕГ: Өндрөөс унасан цэргийн биеийн байдал хүнд хэвээр байна
ЦЕГ: Өндрөөс унасан цэргийн биеийн байдал хүнд хэвээр байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.