Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 55 секунд

“Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулах гэж байна. Эл наадам нь Монголын кино бүтээл болон киноны уран бүтээлчдийг дэлхийд таниулах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой. “Хархорум” олон улсын кино наадам жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулж, тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлж байх юм.

Өнөө жилийн “Хархорум” наадам ирэх арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Хүний эрх 75”сэдвийн дор зохион байгуулагдах юм. Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ.

Түүнчлэн наадмын үеэр 15 улсын 23 кино, тодруулбал, дэлхийн томоохон кино наадмуудын шагналт, тэр дундаа “Оскар”-ын, Венецийн, Пусаны, Берлиний, Токиогийн кино наадмын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдөж байна.

Наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк, жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллана. Түүнчлэн зочноор найруулагч Чунг Жи Яан, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар оролцох бөгөөд кино продюсерүүд, найруулагч нар дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзаж, мастер класс, сургалтанд нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагчидтай биечлэн уулзаж ярилцах, зөвлөгөө авах боломжтой.

Г.Занданшатар: Хүний эрхийн асуудлаар гишүүд зүгээр ярих биш өөрсдөө манлайлал үзүүл
Г.Занданшатар: Хүний эрхийн асуудлаар гишүүд зүгээр ярих биш өөрсдөө манлайлал үзүүл
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.