Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хүний эрхийн асуудлаар гишүүд зүгээр ярих биш өөрсдөө манлайлал үзүүл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж. Хунанг ажлаас нь чөлөөллөө. Монголд хүний эрхийн зөрчил, асуудал хэрээс хэтэрч байгааг сүүлийн хэдхэн дуулианаас л тод харж болно. Хэдийгээр Хүний эрхийг хамгаалах талаархи эрх зүйн орчин сайжирч буй ч ХЭҮК-ийн удирдлагын манлайлал, бодит үр дүн гаргах чиглэлд санаачлагатай ажиллаж чадахгүй байгааг УИХ-ын гишүүд хэлж байна. ХЭҮК-ийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бодит ажил хийхийг УИХ-ын дарга ч өмнө шаардаж байсан. Гэвч ажил сайжирсангүй тул удирдлагыг нь солих хэмжээнд хүртэл асуудал босч ирснээр ийнхүү шийдэгдлээ.

УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын даргыг УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг. Энэ ч утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудалд анхаарал хандуулж, ХЭҮК үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэдэнтээ санууллаа. Мөн хүний эрхийн талаарх асуудлаар чуулганы танхимаас үг хэлдэг гишүүд ярих биш, Улсын Их Хурлын түвшинд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллахыг анхааруулав.

З.Нарантуяа: Манай улс хөгжил нь мухардалд орсон улс болсон байна
З.Нарантуяа: Манай улс хөгжил нь мухардалд орсон улс болсон байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд