Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЭ ЖИЛ: Т.Бархүү, О.Тэмүүжин нар 5 саяар хөтөлж, Ука 4 саяар дуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, ресторануудын захиалга дүүрсэн байна. Түүнчлэн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулагчдын “толгойны өвчин” бол хөтлөгч, дуучид олох явдал. Тэгвэл хөтлөгч, дуучдын ч захиалга дүүрчээ. Тэд ямар үнэ ханш тогтоогоод байна вэ. Тухайлбал,

“Поп дива” МУГЖ, Дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар тус бүр хоёр дууг 5 сая төгрөгөөр дуулах бол "Киви"-ийн Ука 4 саяар дуулахаар үнэ тогтоожээ.

Seryoja буюу дуучин Ц.Мөнхбаяр хоёр дууг 4 сая төгрөгөөр дуулж буй гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй ижил дүн юм байна.

Seryoja 4 саяар дуулна

Хамтын уран бүтээлчид болох С.Зоригт, А.Хишигдалай нар гурван дууг 4 саяар дуулах юм байна.

Зоригт&Хишигдалай 3 дууг 4 саяар дуулна

Харин шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэх хүмүүст уйдахааргүй эрч хүчтэй, цоглог хөтлөгч хэрэгтэй болдог билээ. Тэгвэл Жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар тус бүр 5 сая, “Х-Түц”-ийн Баясаа&Зоригоо нар мөн 5 сая төгрөгөөр хөтлөлт хийх аж.

Т.Бархүү, "Эмоци" Тэмка нар тус бүр 5 саяар шинэ жил хөтөлнө

Зоригоо&Баясаа 5 сая

Түүнчлэн, Ө.Цолмонбаяр /Цоомоо/, Э.Ууганбаяр /Ууганаа/ тус бүр 6 саяар үнэлсэн бол “Яг түүн шиг”, “Аяыг таа” гэх мэт шоугаараа олонд танигдсан хөтлөгч Б.Болд 4 саяар хөтлөлт хийхээр үнээ тогтоосон байна. Үүнээс гадна хамгийн хямд хөтлөгч 2-2.5 саяын үнэтэй байгаа гэнэ.

Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа
Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа
 
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.