Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд худалдан авахаар судалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг БНХАУ руу явж судлах Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ сарын 1-5-ны хооронд тус улсад ажиллаад ирсэн юм. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Ажлын хэсэг найман хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын тусгай зориулалтын машин техник үйлдвэрлэгч томоохон дөрвөн компани болох SANY Heavy Industry, ZOOMLION, QINGTE групп, SHANTUI үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үнийн санал болон бусад мэдээллийг нэгтгээд байна. Тухайлбал, SANY Heavy Industry нь дэлхийн топ 50 үйлдвэрийн гуравдугаарт, БНХАУ-д хүнд машин, механизм үйлдвэрлэлээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Харин ZOOMLION нь дэлхийн топ 50 үйлдвэрийн 12 дугаарт ордог, тусгай зориулалтын машины тоноглол үйлдвэрлэдэг компани юм.

Мөн үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал бүх талын дэмжлэг үзүүлэх, холбогдох судалгаа мэдээллийг солилцохоо илэрхийлжээ. БНХАУ-ын таван үйлдвэрээс үнийн санал аваад байгаа юм.

М.Баяраа: Хоёр удаагийн цаснаар 2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулсан
М.Баяраа: Хоёр удаагийн цаснаар 2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулсан
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.