УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Зарим жолооч өөрөө зам дээр машинаа тавиад явчихна. Өөр хүн машинаа тавихаар дургүйцээд унана. Ийм монгол сэтгэхүйгээ болимоор байгаа юм. Шинээр зам тавиад битүү зогсоол болоод байна" гэх байр суурийг илэрхийллээ.