Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц ашиглалтад орсноор төв замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж буй. Гүйцэтгэлийн ажилтай танилцах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан станцууд өдрийн цагаар галт тэргээр 28 удаа нүүрс нэмж авсан явдал. Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болох юм" гэв.

“Тамгагүй төр“ жүжиг энэ сарын 17-нд Лондонд нээлтээ хийнэ
“Тамгагүй төр“ жүжиг энэ сарын 17-нд Лондонд нээлтээ хийнэ
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.