Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Явган нүцгэн, хөлд дүүжлэх унаагүй байгаа гэх нэрийдлээр дараагийн 700 автобусыг урьд өмнө нь хийсэн бусармаг аргаар худалдан авалт хийх гэж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

АН-ын даргын тушаалаар байгуулагдсан ногоон автобустай холбоотой ажлын хэсгийн дарга Ц.Уянга мэдээлэл өглөө. Тэрбээр, "Шинээр 700 авах тухай асуудлыг Хотын дарга Х.Нямбаатар ярьж эхэлсэн байна. Ногоон автобусны дуулиан дуусаагүй, юу ч тодорхой болоогүй байхад дараагийн худалдан авалтыг нэн яаралтай журмаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байна уу гэх хардалтыг төрүүллээ. Зөвхөн ногоон автобус биш цар тахал нэрийн дор маш их хэмжээний мөнгийг үйл ажиллагааны хувьд алга болгосон. Тухайлбал, цар тахлын үеийн төсөв буюу 22 их наяд төгрөг хаачсныг өнөөг хүртэл тайлагнаж чадахгүй байна. Энэ мэтээр асуудлыг замхруулна гэж бодож байвал том эндүүрэл. Тиймээс цар тахлын сонсголыг зохион байгуулахыг эрх баригчдаас нэхэж байна. Мөн явган нүцгэн, хөлд дүүжлэх унаагүй байгаа гэх нэрийдлээр дараагийн 700 автобусыг урьд өмнө нь хийсэн бусармаг аргаар худалдан авалт хийх гэж байна.

МАН-аас Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулж асуудлыг замхруулж байгаа. Тиймээс бид маргааш гурван үндсэн шаардлагыг Улаанбаатар хотын захирагчид хүргүүлнэ.

  • Нэгдүгээрт, 600 автобусыг худалдан авсан гэрээг ил болгох,
  • Хоёрдугаарт, 100 автобусны төлбөрийн даалгавар мөнгөн гүйлгээг ил болгох,
  • Гуравдугаарт, Монголд орж ирээд буцах эзэнгүй болчихоод байгаа автобусуудын гаалийн бүрдүүлэлтийг ил болгох

гэсэн гурван шаардлагыг юм. Хэрэв мэдээллийг ил болгохгүй бол ирэх долоо хоногт жагсаал зохион байгуулна" гэв.

Дэслэгч С.Номин-Эрдэнэ: Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, сэтгэлийн дэм өгснөөр “ГЭР БҮЛ ЖАРГАЛТАЙ“ байна
Дэслэгч С.Номин-Эрдэнэ: Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, сэтгэлийн дэм өгснөөр “ГЭР БҮЛ ЖАРГАЛТАЙ“ байна
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц