Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэслэгч С.Номин-Эрдэнэ: Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, сэтгэлийн дэм өгснөөр “ГЭР БҮЛ ЖАРГАЛТАЙ“ байна

Ангилал
Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 7 секунд

Монгол Улс хүүхдийн эрхийг хэр сайн хамгаалдаг вэ. Магадгүй энэ асуултад хүн бүр өөр өөрийн өнцгөөс хариулах байх. Гэхдээ нэг үеэ бодвол аль ч шатны байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжилтний орон тоог баталж, ганц хоёр мэргэжилтэнтэй болсон. Тэр ч бүү хэл хэдхэн жилийн өмнө цагдаагийн байгууллагад ч мөн хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжилтэн байгаагүй бөгөөд 2020 онд 8000 хүүхэд дутамд 1 хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулах ЗГ-ын тогтоол гарсан. Тэр өдрөөс хойш цагдаагийн хэлтсүүдэд тодорхой тооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болж өнөөдрийг хүртэл хүүхдүүдийн эрхийн төлөө ажиллаж байна.

Иймд Ubn.mn сайт сураггүй алга болсон, гэмт хэрэгт өртсөн, хохирсон гээд олон олон хүүхдэд хүрч ажиллахыг хичээхээс гадна тэдний эрх ашгийг хамгаалахаар зүтгэж буй ЧД-ийн Цагдаагийн газрын II хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Дэслэгч С.Номин-Эрдэнийг "Түүний тухай" булангийнхаа удаах зочноор урьж ярилцлаа.

Тэрбээр 2021 оны 2-р сараас эхлэн тус хэлтэст хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл хүүхэд хамгааллын үйлчилгээ болон холбон зуучлах үйлчилгээг хүүхэд, гэр бүлд үзүүлж буй аж.

Тус дүүргийн хувьд хүүхдийн асуудал хариуцсан 6 мэргэжилтэн байдаг бөгөөд цаг тутамд цагдаагийн байгууллагын 102 дугаарт орж ирдэг дуудлага мэдээлэлд тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг дээр шуурхай ажиллаж, бага насны хүүхэд хохирсон тохиолдолд хүүхдийг хамгаалж, өргөдөл гомдол шалган эцэг эхчүүдэд ч мөн яриа таниулга, сургалт сурталчилгааны ажлыг хийдэг гэдгээ хэлж байв.

Түүнээс гадна дүүргүүдэд байрлах ЕБС-иудад зочилж, өсвөр насны болон ЕБС-ийн сурагчдад хүүхдийн эрх болон өөрийгөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриаг хийдэг байна.

ЧД-ийн хувьд бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөж, холбогдсон тохиолдол 71,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг хэлж байсан бөгөөд үүний шалтгаан нь мөн л дээрх эцэг, эх, асран хамгаалагчдад болон бага насны хүүхдүүдэд хийж буй хууль эрхзүйн мэдлэг олгох явцтай холбоотой гэдгийг онцолсон юм.

Мөн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд Хороо, дүүргийнхээ "Хамтарсан баг"-тай нягт уялдаа холбоотой байдаг бөгөөд хамтарсан багийн нэгэн гишүүн адил дүүргийнхээ иргэдэд анхаарал хандуулж, бас анхаарах шаардлагатай иргэдийн үр хүүхдэд хараа хяналт тавьдгаараа онцлог байв.

Дэслэгч С.Номин-Эрдэнэ өөрийн мэргэжилдээ маш их хайртайгаа уламжлан сүүлийн үед иргэдийн санааг чилээж буй нэгэн асуудлыг хөндсөн юм. Тэрбээр,

"Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд гэрээсээ гарч, сураггүй алга болж байгаа нь иргэдийн төдийгүй алба хаагчдын сэтгэлийг чилээдгээс гадна эрлийн баг хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсний дараа маш их сэтгэл догдолдог. Энэ бүгдийн цаана тухайн хүүхэд яагаад оршин суугаа газраасаа алга болов, дайжив гэдгийг тодруулахад, тухайн хүүхэд нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэн нэгэнд уруу татагдах, эцэг эхийн архины хамаарлаас үүдэн гэрээсээ дайжсан гэх тохиолдол байдаг.

Иймд иргэд та бүхэн "Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ хараа хяналт тавьж, хүүхэдтэйгээ цаг тутам ярилцаж, хүүхдэдээ сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Үүнээс л "Аз жаргалтай гэр бүл" бий болдог юм" хэмээсэн юм.

Бид ийнхүү Монгол Улсад цөөнхөн буй хүүхдийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох Дэслэгч С.Номин-Эрдэнийн нэг өдөртэй хамтдаа байж, ажил мэргэжлийнх нь онцлогтой танилцсан нь энэ. Цаг үргэлж хүүхдийн төлөө за гэж хэлж, тэднийг хамгаалахын төлөөх энхийн манаанд бат зогсож буйг ийнхүү харсан бөгөөд 8000 хүүхдэд хүрч үйлчлэхэд хэцүү мэт санагдана. Гэхдээ тэрбээр өөрийн ажлаа хэцүү бэрх гэж ялархахаас илүүтэй өдөр бүр хичээн ажиллаж байгаа нь өргөсөн тангарагтаа үнэнч гэдгийг нь нотолж байлаа.

СУРВАЛЖИЛГА: Багш нар хүүхдэд нэгээс илүү цаг хийх гэрийн даалгавар өгөхгүй. Шөнө болтол хичээл хийж буй нь тухайн хүүхэд, эцэг, эхийн цагийн менежментийн асуудал
СУРВАЛЖИЛГА: Багш нар хүүхдэд нэгээс илүү цаг хийх гэрийн даалгавар өгөхгүй. Шөнө болтол хичээл хийж буй нь тухайн хүүхэд, эцэг, эхийн цагийн менежментийн асуудал
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.