Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Өвлийн дугуйны үнэ өнгөрсөн жилийнхээс 10 мянган төгрөгөөр өсч, эрэлт багасчээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 49 секунд

Анхны цастай уралдан нийслэлчүүд өвлийн дугуйны эрэлд гардаг. Намар автозамын халтиргаа, гулгаа их­сэхээс өмнө л дугуйгаа со­лих юмсан гэсээр байтал нэг л мэдэхэд цастай золгож, яаравчлан өвлийн дугуйны эрэлд гардаг нь жишиг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид анхны цас орсон энэ өдөр өвлийн дугуйны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Өгөөмөр” техникийн захыг зорилоо. Захын үүдээр оронгуут дугуйг төрөл бүрээр нь эгнүүлэн өржээ. Худалдаа эрхлэгчид даарсан шинжтэй хацар нь улайж, хэсэг хэсгээрээ нийлэн хийцгүйрч зогсоо харагдана. Учир нь, худалдан авагч цөөтэй сэлүүхэн байлаа.

Биднийг хараад “Хэдтэй өвлийн дугуй сонирхож байна. Манай дугуйнууд маш сайн шүү. Дөрвөн дугуй авбал үнийг нь бага зэрэг буулгаад өгчихнө” хэмээн хэдэн талаас шаагилдахыг харахад худалдан авагч багатай, хүний мөрөөсөл болсон нь илт. Ингээд хэд хэдэн чингэлгээр ороход дугуйны үнэ ерөнхийдөө ойролцоо байх. Тухайлбал, манай улсад түгээмэл байдаг "Приус-20", "Приус-30" маркийн автомашины дөрвөн дугуй авахад хээнээсээ шалтгаалаад 240-480 мянган төгрөг болж байна.

Тодруулбал, дугуйны үнэ ханш хийгээд худалдан авалт хэр байгаа талаар Худалдаа эрхлэгчдийн төлөөллөөс тодруулахад, "Энэ жил дугуйны үнэ бараг өсөөгүй. Зарим төрөл нь 10 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн. Иргэд ихэвчлэн приус-20, приус-30 маркийн машины өвлийн дугуй худалдан авч байна. Эдгээр дугуйнуудын үнийн хувьд нэг ширхэг нь 60-120 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. Түүнчлэн дугуйны үнэ хээ чанараасаа хамаараад янз бүр байдаг. Тухайлбал, приус-20, приус-30 маркийн автомашины 195.65.15 размерын дугуй 55-120 мянга, 215x65x16 100-120 мянган төгрөг, Хятад шинэ дугуй доод тал нь 250 мянган төргөгийн үнэтэй байна. Зарим иргэд дугуйн үнэ өссөн байна гэж бидэнд бухимддаг. Өнгөрсөн жилтэй харьцуулбал тээврийн асуудал жигдэрч харин ч хямд тогтвортой үнээр дугуйгаа борлуулж байгаа. Техникийн зах учир манайд өвлийн дугуй маш хямд зарагддаг. Гадуур бол хамаагүй үнэтэй байгаа" гэсэн юм.

Иргэдийн дунд “Дөрвөн улирлын дугуйтай бол өвөл дугуйгаа солих шаардлагагүй” гэх ойлголт байдаг. Харин худалдаа эрхлэгчид манайх шиг эрч тэс уур амьсгалтай оронд дөрвөн улирлын дугуй гэх ойлголт байхгүй өвөл, зуны дугуйгаа улиралд нь тохируулж хэрэглэх нь хамгийн оновчтой, зөв сонголт гэдгийг зөвлөж байлаа.

Өвлийн дугуйнаас гадна цастай уралдан жолооч нарын толгойны өвчин болдог сэдэв бол тос, масло солих асуудал байдаг. Тиймээс бид "Өгөөмөр" захын тос маслоны үнэ ямар байгааг сонирхоход, 4 литр тутамдаа 10-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаа эрхлэгчид онцлов. Үнэ өссөн шалтгааныг тодруулахад, орж ирдэг үнэ нь нэмэгдсэн учир лангууны үнэ ийн нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад тос, масло сольдог газруудын үнэ өссөн учир иргэд бухимдалтай байгаа юм.

Э.Бат-Амгалан: Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 14 байсныг 10 болгох өөрчлөлтийг тусгасан
Э.Бат-Амгалан: Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 14 байсныг 10 болгох өөрчлөлтийг тусгасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.