Сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүд эцэг эхчүүдийн дунд олон төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Зарим сургууль эцэг эхчүүдийнхээ дунд урлагийн үзлэг зохиож байхад нөгөө зарим нь спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Үүнийг эсэргүүцэх хүмүүс олон байдаг ч хүүхдийнхээ төлөө гээд дуугүй өнгөрөх тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хязгаарлах ямар нэгэн дүрэм, журам, заалт байхгүй учраас дуртай эсэх нь хамаагүй. Арга хэмжээ бүрт идэвхтэй оролцох нь эцэг эхчүүдийн үүрэг болчихсон.
Тэгвэл, Увс аймгийн Улаангом сумынхан энэ асуудалд зохицуулалт хийж, хориглох арга хэмжээг авч эхэлсэн байна. Тодруулбал, тус сумынхан сургууль, цэцэрлэг дээр эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулдаг спорт тэмцээнийг хоригложээ.