Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 80 жилийн түүхтэй. Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр нэгдүгээр сургуулийн гурван давхрын хичээлийн танхимын тааз нуржээ гэх мэдээллийн дагуу UBN.mn сайт нэгдүгээр сургууль дээр очиж тодрууллаа.
Уг тэнхимд 12-р ангийн хүүхдүүд суралцдаг. Сурагчдын мэдээлж байгаагаар 4 давхарт урлагийн үзлэг бэлдэж таазанд доргилт өгсний улмаас тааз нурсан гэх тайлбарыг өглөө.
Харин сургуулийн захиргаанаас цөөн зүйлийг тодруулахад:
"Манай сургууль жил болгон засвар хийдэг. Өнөөдөр 3 давхрын 30 тоот ангийн тааз нь нурсан. Хичээлийг түр завсарлуулсан. Өөр онц зүйл болоогүй. Хүүхэд бэртэж гэмтээгүй. Манай сургууль баригдаад 80 жил болж байгаа учраас элэгдэл үүссэн. Жил бүр улсаас төсөв өгч байгаа. Энэ том сургуульдаа бага багаар засвар хийх гээд л хичээдэг. Одоо ч 4 давхарт тааз нурхад бэлэн анги, танхим олон байна. Өмнө нь тааз нурж байсан тохиодол байхгүй ч сургуульд энэ мэтчилэн тулгарч байгаа олон асуудал байна" хэмээлээ.