Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: АН-ын бүлэг МСНЭ-ээс ирсэн шаардлагын хүрээнд иргэдийн мэдэх эрхийн талд зогсох ёстой гэсэн шийдвэрт хүрсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.

"УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр дараах асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Энэ 10, 11 дүгээр сард Улсын төсөвтэй холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. 2024 оны төсөв дээр урьд жилүүдээс илүү хариуцлагатай ажиллах талаар ярилцлаа.

Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд Ногоон авобус гэхчлэн төрийн нууц нэрээр шууд худалдан авалт хийдэг. Гэтэл сүүлийн үед төрийн нууцад ч авахгүй, тагнуулын газрын зөвлөмж гэдэг нэрийн дор нууцад авч, шууд худалдан авалт хийчихсэн. Эдгээр дүн нь тэрбум биш их наядаар яригддаг. Үүн дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

Гуравдугаарт, Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд УИХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар Ерөнхий хяналтын сонсгол хийхээр болсон. Тэгвэл энд шууд худалдан авалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. Нөгөө алдартай 50 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээлийг ярьж байсан. Гэтэл одоо түүнээс 50 дахин их төгрөгтэй холбоотой асуудал байна. Гэвч энд асар ерөнхий мэдээлэл ирүүлж байгаа.

Дөрөвдүгээрт, МСНЭ-ээс ирүүлсэн шаардлагын хүрээнд байр сууриа нэгтгэлээ. Энэ асуудалд бид нээлттэй мэдээллийн талд, иргэний мэдэх эрхийн талд зогсох ёстой гэдэг шийдвэр гаргасан" хэмээлээ.

МАН-ын БҮЛЭГ: Мөрдөн байцаалтын нууц задруулсан албан хаагчдад оногдуулах ялыг чангатгах заалтыг ХАСАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
МАН-ын БҮЛЭГ: Мөрдөн байцаалтын нууц задруулсан албан хаагчдад оногдуулах ялыг чангатгах заалтыг ХАСАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд