Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГБХЗГ-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчилжээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, бодлого, хөтөлбөр үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хүрээнд арга зүйн удирдлагаар салбарын хэмжээнд болон салбар дундын үйл ажиллагаанд хангаж ажиллах, зохицуулалтыг хийх, олон улсын гэрээ, конвенци, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглох, урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байгаа хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрхийн мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудын чадавхийг дэмжих, арга зүйгээр хангах, үйлчилгээний нэр төрөл, чанар, стандартыг сайжруулах гэх мэт олон чиглэлээр ажилладаг байсан юм.

Х.Булгантуяа: Такси үйлчилгээг аюулгүй болгохоос гадна сургуулийн автобус үйлчилгээг нэмэх зайлшгүй шаардлагатай
Х.Булгантуяа: Такси үйлчилгээг аюулгүй болгохоос гадна сургуулийн автобус үйлчилгээг нэмэх зайлшгүй шаардлагатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд