Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АШУҮИС-ийн 50 оюутныг эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар бэлтгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв хамтран АШУҮИС-ийн I-VI дамжааны 50 оюутныг эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар бэлтгэх хөтөлбөрт хамруулж, батламж гардууллаа.

Батламж гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийслэлийн хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдний гаргасан санал санаачилгыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд энэ онд таван их сургуулийг сонгон авч, 800 гаруй оюутан, залуустай уулзан, оюутнуудад чиглэсэн цагийн ажлын байрыг бий болгох, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг хэсэг болгон, хөгжлийн бэрхшээлтэй, чадвар алдалттай хүүхдүүдэд хүрч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойлтуулах энэхүү Эрүүл мэндийн сайн дурын ажилтан бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Уг хөтөлбөр нь оюутан залууст цагийн ажлын байрыг бий болгохоос гадна, ажлын байранд дадлагажих, суралцах, нийгмийн харилцаанд бэлтгэх олон талын ач холбогдолтой, үр дүнтэй ажил боллоо. Иймд тус ажлыг цаашид ч мөн үргэлжлүүлж, дэмжин ажиллах болно” хэмээлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй болон чадвар алдалттай 1137 хүүхдийн судалгааг нэгтгэж, 983 хүүхдэд хүрч ажилласан байна. Мөн уг 983 хүүхдэд нийслэлийн “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 2000 гаруй иргэнд эрүүл мэндийн боловсрол олгожээ.

Н.Учрал: Хэдэн агентлагийн төсвийг нэмээд ямар үр дүн гарах юм бэ. Оронд нь төр Ч.Ганжавхлан нарын ТББ-тай хамтраад юмыг нь хийлгэх хэрэгтэй
Н.Учрал: Хэдэн агентлагийн төсвийг нэмээд ямар үр дүн гарах юм бэ. Оронд нь төр Ч.Ганжавхлан нарын ТББ-тай хамтраад юмыг нь хийлгэх хэрэгтэй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.