Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хасбанк“ ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлж, 20 сая төгрөгөө төлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотойгоор нэр бүхий есөн банкыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргаж, шүүхийн шийдвэрээр баталгаажсан. Тэгвэл, ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны есөн банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тэгвэл, “Хасбанк” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төрийн сангийн холбогдох дансанд өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр төлсөн, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаварт дурдсан арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг эхлүүлсэн талаараа мэдэгдлээ.

Ц.Уянга: “Ногоон автобус“-ны асуудлаар BBC, Al Jazeera зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандана
Ц.Уянга: “Ногоон автобус“-ны асуудлаар BBC, Al Jazeera зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандана
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.