Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: ХБНГУ-ын Социал Демократ Намын дарга Ларс Клингбайлтай уулзаж хоёр намын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын гишүүд ХБНГ-д ажилласан. Тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр,

"УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчид ХБНГУ-д есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллалаа.

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд манай улсын парламент анх удаа 126 гишүүнтэй болно. Тэгвэл сонгуулийн дараа Нам эвслийн бүлэг байгуулах журам, Нам эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд доод хязгаар, Нам эвслийн бүлэгт харьяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг олон асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан туршлага судаллаа.

Мөн Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайлтай уулзаж хоёр намын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцоод байна" гэжээ.

Н.Ганибал: “Ногоон автобус“ гэлтгүй малын вакцинуудыг ч мөн улсын нууцад авч, тендер зохион байгуулдаг болсон байна
Н.Ганибал: “Ногоон автобус“ гэлтгүй малын вакцинуудыг ч мөн улсын нууцад авч, тендер зохион байгуулдаг болсон байна
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.