Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айрганд Хэнтий 24 сая төгрөг зарцуулсан бол Архангай 9 саяар айраг авч, 13 саяар өргөмжлөл хийлгэжээ

Огноо
Унших
3 минут 49 секунд

No description available.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг улирал бүр мэдээлэх үүргийг Шилэн дансны тухай хуулиар хүлээдэг. Тэгвэл энэ жил буюу 2023 онд тэгш ойн баяраа тэмдэглэсэн зарим аймгуудын өнгөрөгч долоодугаар сарын шилэн дансны мэдээллээс сонирхолтой худалдан авалт, зарцуулалтын мэдээллийг та бүхэнд багцлан хүргэж байна. Тодруулбал, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг сонирхлоо. Тус зарлагын гүйлгээний мэдээллийг тухай бүрт нь шилэн дансанд байршуулах ёстой байдаг билээ.

-Архангай аймгийн ЗДТГ: Айрганд 9 сая, цагаан идээнд 5 сая, өргөмжлөл хийлгэхэд 13 сая, хивсэнцэр авахад 11 сая төгрөг зарцуулжээ-

Архангай аймаг 100 жилийн ойгоо долоодугаар сарын 26-28-нд нижгэр хийсэн. Тэгвэл тус аймгийн өнгөрөгч наймдугаар сарын шилэн дансны мэдээллээс харахад, айраг худалдан авахад 9 сая, өргөмжлөл хийлгэхэд 13 сая төгрөг зарцуулжээ. Мөн тугны үнэд таван сая төгрөг зарцуулсан хэмээн дурджээ. Мөн цагаа идээнд 5 сая 141 сая төгрөг зарцуулсан байна. Хивсэнцэрт 11 сая, их заалны хөшигт 6 сая 200 мянган төгрөгийг шилжүүлжээ. Био 00 түрээсийн төлбөрт 19 сая 250 мянган төгрөгийг Төрийн сангаас зарцуулжээ.

-Айраг авахад 24 сая төгрөг, цэцгийн сав авахад 5 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд нэр бүхий зургаан хүнд тушаал гаргаж буцалтгүй тусламж болгон тус бүр таван сая төгрөг шилжүүлжээ-

Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой долоодугаар сарын 27-28-ны өдрүүдэд болсон билээ. Тус аймгийн хувьд:

-Цэцэг сав 5 сая төгрөг,

-Айраг авахад урьдчилгаа болгож 12 сая, үлдэгдэл болгож 12 сая төгрөг, нийт 24 сая төгрөг,

-Баяр наадам комиссуудын шатахууны үнэд 10 сая 254 мянган төгрөг,

-Бэлэг хайрцагны үлдэгдэл болгож 6 сая төгрөгийг долоодугаар сард шилжүүлжээ. Мөн түүнчлэн нэр бүхий зургаан хүний хувийн данс руу буцалтгүй тусламж хэмээн тус бүр таван сая төгрөг шилжүүлсэн байна.

-Төв аймгийн ЗДТГ: Клипний санхүүжилтийн үлдэгдэлд 6 сая, 100 жилийн номны хэвлүүлэхэд 11-16 сая төгрөгийг зарцуулжээ-

Төв аймаг түүхт 100 жилийн ойгоо долоодугаар сарын 27-29-нд тэмдэглэсэн. Тус аймгийн хувьд:

-Төв нутгаа магтан дуулъя клипны үлдэгдэл санхүүжилтэд 6 сая төгрөг,

-Төв аймгийн 100 жилийн ойн номны хэвлэлтийн зардалд 16 сая 175 мянган төгрөг,

-Төв аймгийн 100 жилийн ойн номны хэвлэлтийн зардалд 14 сая 500 мянган төгрөг,

-Төв аймгийн 100 жилийн номны зураг авах сэргээх зардалд 9 сая 900 мянган төгрөг,

-Аймгийн 100 жилийн ойн "Зуунаар өртөөлсөн уухай" номны үнэд 11 сая 550 мянган төгрөгийг зарцуулжээ.

Нүүрсний хулгайн мөнгө “эргэлдсэн” Режис Плейс цогцолборыг Голомтод ажиллаж байсан Б.Ганхуягийн найз С.Энхтүвшин барьжээ
Нүүрсний хулгайн мөнгө “эргэлдсэн” Режис Плейс цогцолборыг Голомтод ажиллаж байсан Б.Ганхуягийн найз С.Энхтүвшин барьжээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.