Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хулгайн мөнгө “эргэлдсэн” Режис Плейс цогцолборыг Голомтод ажиллаж байсан Б.Ганхуягийн найз С.Энхтүвшин барьжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

“Нүүрсний хулгай” гэх том хэргийн шүүх хурал эхэлж, улс төрийн хүрээнд багагүй бужигнаан эхэллээ. Хамгийн сүүлд Ерөнхий сайдыг захиалгаар АТГ, прокурор, шүүх өөрийг нь хэлмэгдүүллээ гэх захидлыг ХҮЭК-т Б.Ганхуяг бичих нь тэр. Өөрөөр хэлбэл, одоо л улс төрий хүрээнийхэн үүрээ эвдүүлэхээс айж, эсвэл үүрээ хамгаалж үлдэхийн төлөөх тэмцэлд шууд гарч эхэлнэ гэсэн үг.

Тэгвэл өчигдөр мэдээлсэн Б.Ганхуягийн эхнэрт авлигын мөнгө болох 260 мянган ам.доллароор оффис авч өгсөн Режис плейс гэх цогцолбор барилгатай холбоотой нэгэн сонирхолтой баримт хэрэгт авагджээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн дотны найз Голомт банканд ажилладаг байсан С.Энхтүвшин нь тус Режис Плейс цогцолборыг барьсан байна. Тэрбээр, Голомт банкнаас гарсныхаа дараа хуучин ажиллаж байсан банкнаасаа 32 тэрбумын төгрөгийн зээл авч тус барилгаа барьсан аж.

Мөн С.Энхтүвшингийн төрсөн дүү С.Энхтөр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д барилгын төслийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд “Элгэн” ХХК-ийн захирал нартай хамтран Ханбогд рийл истэйт ХХК-ийг эзэмшдэг юм байна.

Дашрамд сануулахад, “Голомт”-ын гэх нэрээрээ олонд танигдсан Бодь интернэшнл ХХК-ийн захирал Г.Баясгалан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан нууц гэрээгээр төмөр зам тавих ажил гүйцэтгэж, төлбөрт нь коксжих нүүрс авч байгаа билээ.

Дархан-Уул аймагт бүрэн автомат тоноглолтой хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ
Дархан-Уул аймагт бүрэн автомат тоноглолтой хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдлээ
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.