Энэ мягмар гарагт Мексик улсын конгресс анх удаа харь гарагийн тухай сонсгол зохион байгуулсан байна. Энэ үеэр 2017 онд Перу улсаас олдож байсан гэгдэх 1000 гаруй жилийн настай харь гарагийн биетийг танилцуулсан аж.
Түүнчлэн Мексик улс нь хамгийн анхны харь гаригийнхныг хүлээн зөвшөөрсөн анхны улс болох боломжтой талаар сонсголын үеэр дурджээ.
Мөн эдгээр биетийг танилцуулсан Мексикийн сэтгүүлч "Үүнийг гадны биет гэж урьдчилан дүгнэхгүй байгаа. Хэрэв ДНХ-ийн шинжилгээгээр тэднийг хүн биш, дэлхий дээр ийм зүйл байдаггүй гэдгийг нотолбол гадны биет гэж хүлээж авах ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн байна.