Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ны өдөр болох үйл явдлыг танилцуулж байна.

8.30-14.00 цагт: Ханнс-Зайделийн сангийн 30 жилийн ойд зориулан МУИС-ийн Төв номын санд “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл" эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт: Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэхэд туршлага болох, шинжлэх ухааны бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зориулсан "Ted science" хүндэт зочдын тусгай лекц Чингис хаан үндэсний музейд болно. Утас: 96656561

10.00-12.00 цагт: Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ой тохиолдуулан "Чингис хаан" ОУНБ-д үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналтын байгууллага, нисэх буудал, агаарын тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулна.

-Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод энэ сарын 12-14-нд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Д.Ган-Очир: Монголбанк харьцангуй консерватив бодлого баримтлах шаардлага үүсэж байна
Д.Ган-Очир: Монголбанк харьцангуй консерватив бодлого баримтлах шаардлага үүсэж байна
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.