Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, эмч Б.Дугархүү нар электрон тамхийг дураараа татахгүй байх хуулийн төсөл дээр ажиллаж байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 58 секунд

Цахим орчин хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр янжуур тамхи болон электрон тамхины талаар эерэг болон сөрөг мэдээлэл тархдаг. Гэвч залуус сүүлийн үед электрон тамхийг их хэрэглэдэг болсон. Тэгвэл тун удахгүй янжуур тамхи болон электрон тамхийг зохицуулах хуультай болох аж.

Тодруулбал, "Ай Ёо доктор" буюу Б.Дугархүү эмч өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуулийн төсөл дээр ажиллаж буйгаа мэдээллээ. Тэрбээр, "Тамхи болон электрон тамхийг маш хатуу зохицуулах хуулийн төсөл дээр ажиллаж байна. Тун удахгүй энд тэнд дураараа татахгүй болгоно" гэжээ.

Уг хуулийн төсөл дээр Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Б.Дугархүү нар ажиллаж байгаа аж.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд