Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ жилдээ багтаж цахим болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж буй.

Тодруулбал өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан.

Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд 2024 оноос орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна.

Эхний ээлжид 442,000 цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программын суурилуулалт хийж байна. Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм.

Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа ажил учраас хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээсээ илүүтэй жолооч, иргэдийг соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох бололцоог хангах юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо

Барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан улсын цолтой бөхийн асуудлыг прокурор хүлээн авахаас ТАТГАЛЗЖЭЭ
Барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан улсын цолтой бөхийн асуудлыг прокурор хүлээн авахаас ТАТГАЛЗЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд