Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан улсын цолтой бөхийн асуудлыг прокурор хүлээн авахаас ТАТГАЛЗЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ.

Тодруулбал Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “...бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх...” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500,000 төгрөгөөр торгожээ.

Аймгийн цолтой нэг бөхийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100,000 төгрөгөөр торгосон байна.

Харин улсын цолтой нэг бөхийн барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Эх сурвалж: УПЕГ

Б.Ганхуяг: ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан энд юу хийгээд сууж байгаа юм. Надтай хальт найзалсныхаа төлөө энд шүүгдэж байгаа юм уу
Б.Ганхуяг: ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан энд юу хийгээд сууж байгаа юм. Надтай хальт найзалсныхаа төлөө энд шүүгдэж байгаа юм уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.