АН-ын ҮБХ-ны хурал хаалттай болж байна. Хуралдааныг нээж, АН-ын дарга Л.Гантөмөр үг хэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар АН-ын генсекийг асуудлыг хэлэлцэх байсан ч амжихгүй болсон талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдэгдсэн.
Тэгвэл хуралдаанаар тэргүүн дэд даргын асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа бусад дэд дарга нарын томилгоог хэлэлцэх аж.
Намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа тул хурлыг хаалттай явуулж буй. Харин тус намын гишүүн М.Тулгат "Яг үнэндээ дэд дарга нар, Улс төрийн зөвлөлд батлагдах нэрсээс айж байна шүү. Эвгүй гишгэвэл хагарч, нам бүр дампуурах дээрээ тулчих гээд зовлонтой байгаа учраас, тал талд буулт хийсэн эрээвэр хураавар балай бүрэлдэхүүн гарч ирэх байх.
За тэгээд тэсээрэй, итгэж хүлээгээрэй.
Өнөөдрөөр бүх юм дуусчихгүй. Бид ажиллана. Амьдрал дээр, тэр дундаа улстөрд амар хялбар юм гэж байхгүй. Албан ёсны даргатай болоод авсан. Одоо бүтэц бүрэлдэхүүнээ албажуулчихвал, өөрөөр хэлбэл тоглоомын дүрэм албажаад, тодорхой болоод авбал тэр дагуу ажиллах боломжтой болно. Тултал ажиллаж байж л санасандаа хүрнэ, намаа өөрчилнө" гэлээ.