Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймгийн Их-Уул сумын өв тээгч Д.Аюурзана сарлаг маллах арга ухааныг “нүүдэлчин“ наадамчдад таниулан дэлгэрүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд

Завхан аймгийн Их-Уул сумын өв тээгч өндөр настан Д.Аюурзана "нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд зорин ирж “Мал маллах арга ухаан” ай савын “Сарлаг маллах арга ухааныг өвлөн уламжлах өв соёлыг жуулчид, зочдод үзүүлж сонирхууллаа.

Хутагт хувилгаадын өлгий Завхан нутаг нь Монгол ардын уртын дууны төрөл зүйл болох Ай зан, Үй зэн дуунууд нь Сар хайрхан буюу Сартуул тал руугаа илүү тархсан байдаг. Идэрийн голын халхчуудын хуримын ерөөл, аман өв, язгуур урлагийн олон төрөл зүйлийг гол төлөв Төв халхын болон тухайн нутгийн намба төрх, онцлогоор уламжилж ирсэн.

Аймгийн хэмжээнд нийт 532 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 403 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд, 29 нь яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байдаг байна.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирж үүх түүхээ хуваалцан өв соёлоо өвлүүлэн сурталчилж олон нийтэд хүртээж буй өвлөн уламжлагч Завхан аймгийн Их-Уул сумын уугуул өв тээгч Д.Аюурзана болон аймгийн Соёл, урлагийн газрын дарга М.Нямдорж, уран бүтээлчдэд талархал илэрхийллээ.

СУРВАЛЖИЛГА: Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаанд төмс 800-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна
СУРВАЛЖИЛГА: Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаанд төмс 800-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд