Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага шинжилгээнийхээ хариуг МҮБХ болон нэр бүхий сэтгүүлчдэд ч урьдчилан мэдээлэх ёсгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

МҮБХ-оос дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал,

"Олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий сэтгүүлч, сайтууд Үндэсний Их Баяр наадамд барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариуны талаар зарим мэдээллүүдийг гаргасаар байна.

Эдгээр мэдээллүүд нь олон нийтэд болоод бөхчүүдэд ч ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм.

“Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-д “... допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна” гэж заасан ба энэ дагуу баяр наадамд 4 давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага авсан.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд “Зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь авсан шинжилгээнийхээ хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай ба харин МҮБХ-нд ч тэр, цаашлаад нэр бүхий сэтгүүлч, сайтуудад ч урьдчилан мэдээлэх ёсгүй юм.

МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн хууль, дүрмийн хүрээнд энэхүү процесс явагдах ёстой гэсэн албан ёсны байр суурьтай байгаа.

Иймд нэр дурдсан хороод, байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажиллаж, олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлэхүйц аливаа мэдээллийг сэтгүүлчдэд тараахгүй байхыг хүсье.

Жич: Та бүгдээс сэтгүүлчдэд тарааж байгаа мэдээлэл нь ямар зорилготой болох эсэхийг бид дүгнэн ажиллаж байгаа бөгөөд дээрх үйлдлүүд нь монгол бөхийн болон бөхчүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг анхаарна уу" гэжээ.

бичвэр нарын зураг байж магад

Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна
Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.