Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 49 секунд

Өмгөөллийн "Анта Партнерс" ХХК-ийн хуульч, өмгөөлөгч нар 2023.08.17-ны өдөр буюу маргааш Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Ариг банк”-ны тооцооны салбар болон 1,5 давхарт байрлах УИД салбарын үйлчилгээний танхимд өглөө 10.00 цагаас 16:00 цаг хүртэл иргэдэд зориулан хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Тус хуулийн фирм нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээг 11 жил үзүүлж ирсэн туршлагатай юм.

Өмгөөллийн “Анта Партнерс” ХХК-ийн хуульч, өмгөөлөгч нар 2022 онд үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт нийт 2000 орчим иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөө өгөх өдөрлөгүүдийг нийт 4 удаа амжилттай зохион байгуулсан бол энэ жил уламжлал ёсоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Ариг банк” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээний гол зорилго нь иргэд өөрсдийнхөө эрх ашгийг хөндөгдсөний дараа биш, харин хөндөгдөж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, бизнесийн гэрээ хэлцлийг хуульд заасны дагуу байгуулах, аливаа зээлийн харилцааг үүсгэх, байр орон сууц худалдан авах, худалдах, захиалан бариулах, арилжаа хийх, эд хөрөнгөө бусдад шилжүүлэхийн өмнө холбогдох хууль тогтоомжийг судлах, мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр асуудлаа шийдвэрлэж байх нь чухал болохыг тус хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч нар онцгойлон зөвлөж байна.

Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хууль зүйн зөвлөгөөг мэргэжлийн хуульчаас авах боломж бага байгаагаас үүдэн, эд хөрөнгө, эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирох, гэмт хэрэгт холбогдох асуудлууд багагүй гарч байгаа тул тус хуулийн фирм нь анхан шатны хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх “ПРОБОНО” арга хэмжээг жил бүр зохион байгуулж иржээ.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээ 2023.08.17-ны өдрийн 10:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжлэх тул та бүхэн өөрсдөдөө тулгамдаад буй хууль зүйн асуудлаар мэргэжлийн хуульч нараас зөвлөгөө аваарай.

ШҮҮХ: Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хориглолоо
ШҮҮХ: Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хориглолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.