Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал хариулж яваад сураггүй болсон малчинг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Баянхонгор аймгийн Баянговь сумын Далай багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар тус сумын харьяат малчин Б наймдугаар сарын 12-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлага наймдугаар сарын 13-ны өдрийн 15:20 цагт ОБГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /37 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт тус багийн “Ар жаргалант” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 3 км/-аас эсэн мэнд олжээ.

ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын залуус Сахал Эрдэнэбилэгээс байр, газраа авахыг шаардаж, мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын залуус Сахал Эрдэнэбилэгээс байр, газраа авахыг шаардаж, мэдээлэл хийнэ
 
Монголд БНСУ-ын 288 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Монголд БНСУ-ын 288 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.