Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Үерийн дараа халдварт өвчнөөс сэргийлье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Нийслэлд хоёр ч удаагийн үерийн гамшгийн нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас үерийн дараа халдварт өвчний гаралт нэмэгддэг тул үер усны дараа зонхилон тохиолддог дараах өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Үүнд:

-Цусан суулга

-Сальмонеллёз

-Хоолны хордлого

-Суулгалт халдвар

-Гар хөл амны өвчин

Дээрх халдварууд нь бохирлогдсон ус, хоол хүнс, гар болон бусад эд зүйлсээр дамжин халдварлах боломжтой.

Илрэх шинж тэмдэг:

-Толгой өвдөх

-Дотор муухайрах

-Огиулах

-Бөөлжих

-Суулгах

-Халуурах

-Хоолонд дургүй болох

-Бие сульдах

-Гэдэс базлах

Дээрх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандана уу.

ТАНИЛЦ: Маршрутад түр өөрчлөлт орсон нийтийн тээврийн 20 чиглэл
ТАНИЛЦ: Маршрутад түр өөрчлөлт орсон нийтийн тээврийн 20 чиглэл
 
Энэ оны эхний 11 сарын байдлаар 10.972 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ оны эхний 11 сарын байдлаар 10.972 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.