Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Засаг даргын орлогч Жаргалсайхан "Өнгөрөгч наймдугаар сарын 5-ны өдөр үүссэн үерийн нөхцөл байдалд шуурхай штаб ажиллаж, хохиролд шуурхай арга хэмжээ авч ажилласан. 360 айл их бага хэмжээгээр хохирол амсаад байна. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг үнэлгээг тогтоогоод байна. 47 монгол гэрт амьдардаг иргэдийн гэр нурсан, сүйдсэн, зарим нь амьдрах боломжгүй болсон. 47 өрхийн 20 гэрийг бүрэн барьж иргэдэд гардуулан өгөх үйл ажиллагаа явагдаж байна. Мөн үлдсэн 27 өрхийн гэр бэлэн болж байна. Ингээд 47 өрхийн айлыг иж бүрэн таван ханатай гэртэй болгож байгаа. Тэгвэл үлдсэн 313 өрхөд ямар тусламж үзүүлэх вэ гэдэг асуудал үүсч байгаа. Бүрэн хохирлыг барагдуулах боломжгүй ч гэсэн дүүргийн онцгой комисс хуралдаж нэг өрхөд таван сая төгрөг хүртэлх төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа. Энэ шийдвэрийг дүүргийн ИТХ эцэслэнэ" гэлээ.