БНСУ-ын алдарт "Blackpink" хамтлагийн хамгийн анхны албан ёсны үерхэл ил боллоо. Алдартнуудын үерхлийг ил болгодгоороо алдартай Солонгосын "Dispatch" сайт тус хамтлагын хамгийн ахмад гишүүн Жисү, жүжигчин Ан Бухён нарыг хамт байхад нь тэдний харилцааны талаар асуулт асуужээ.
Үүнд Жисү "Дөнгөж эхэлж байгаа болохоор харилцаан дээрээ болгоомжилж байна. Бага багаар бие биенээ таниж байгаа" хэмээн хариулжээ.
Ан Бухён энэхүү асуултанд Жисүтэй адил бодолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Жүжигчин Ан Бухёны хувьд "Нарны үр сад" " Юмигын эсүүд" зэрэг драмагаар нь бид таних юм.
"Blackpink" хамтлагийн Жэнни, BTS хамтлагын Тэхён нарын олны өмнө болзож байгаа зураг нийтэд ил болж байсан ч хариуцсан энтертайнмантын зүгээс тодорхой хариу өгөөгүй билээ. Мөн Лиса, Ружэ нарын болзож буй зураг ил болсон ч "Хувийн амьдрал тул дэлгэрэнгүй мэдээллэх боломжгүй" гэх хариуг хоёр талын энтертаймант өгч байсан удаатай.