Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Гурван настай хүүг зодсон ХОЙД эцгийн хэргийг прокурорт буцаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Тэрбээр тус улсад дөрвөн удаа хагалгаанд орсон байдаг.

Харин хүүг зодсон этгээдийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Сануулахад, хүүг зодсон Э 34 настай. Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан. Мөн 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлж байсан аж.

Түүнчлэн залилах гэмт хэргээр торгуулж байжээ.

Э нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн байдаг.

МИАТ-ийн БНСУ-ын Сөүл дэх төлөөлөгчийн газрын менежер гадаад гуйвуулгын хүлээн авагчийн нэр, данс, мөнгөн дүнг дур мэдэн өөрчилсөн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
МИАТ-ийн БНСУ-ын Сөүл дэх төлөөлөгчийн газрын менежер гадаад гуйвуулгын хүлээн авагчийн нэр, данс, мөнгөн дүнг дур мэдэн өөрчилсөн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд