Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудаснаа худал мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулна гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал,
"Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд тохиогоогүй их үер ус бууж, гамшиг эрсдэл тохиогоод буйг мэргэжлийн хүмүүс болон усны барилга байгууламжийн инженерүүд хэлж байна.
Бид нийтээрээ сүүлийн 30 жилийн алдаа завхралын горыг амсаж, үер усны гамшигтай чадлаараа “тэмцэж” байна.
Ийм хүнд цаг үед, голын голдирол өөрчилж, хууль зөрчиж барилга барьсан этгээдүүдтэй тэмцэнэ гээд мэдэгдэхээр улстөржүүлж, зохиомол гүтгэлэг тарааж буйд үнэхээр харамсаж байна.
Мэргэжлийн байгууллагууд болон салбарын эрдэмтэн, инженерүүдийн зөвлөмжийн дагуу бид үе шаттай арга хэмжээ авах болно. Хууль эрх зүйн баг ч ажиллаж байна.
Энэ мэт зохиомол гүтгэлэг, улстөржилт хол явахгүй. Харин хүний нэр төрд зохион байгуулалттай, санаатай халдаж буй энэ мэт үйлдлийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье" гэжээ.