Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөө шөнө Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун, Сүхбаатарын хойд, Дорнодын өмнөд хэсгээр усархаг бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 32 секунд

Өнөө шөнө Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун, Сүхбаатарын хойд, Дорнодын өмнөд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг бороо орно.

2023 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд,төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Орхон аймагт нэг хүн хачигт хазуулж нас баржээ
Орхон аймагт нэг хүн хачигт хазуулж нас баржээ
 
“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа
“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.