Баянзүрх дүүргээс үер, усны гамшгийг даван туулахаар далан босгох, лаг шавар цэвэрлэх, ус соруулах зэрэг ажлыг 1000 орчин төрийн албан хаагч, мэргэжлийн байгууллага, сайн дурынхан, 100 орчим техниктэй 7-р сарын 4-өөс эхлэн ажилласаар байна. Үүний үр дүнд гурван байршилд далан давж ус орж ирсэн тохиолдолгүй, усны түвшин тодорхой байдлаар багассан. Үргэлжлүүлэн дүүргээс далангийн байгууламжуудыг сэргээн засварлах, эвдэрсэн зам талбайг засах, орон сууц хорооллын гараашны усыг соруулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.