Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяраа: Үерийн нөхцөл байдалд 1597 хүн ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Инженерийн найман байгууллагын 544 албан хаагч 146 машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт үерийн нөхцөл байдалд 1597 хүн ажиллаж байгаа. Хувийн компаниуд шаардлагатай материал, шуудайгаар хангаж, голын урсцыг сайжруулан ажиллаж байна. Усны түвшин бага хэмжээгээр буурсан. Тухайлбал, “Алтай” хотхоны ус гүүрэндээ тулаад байсан бол өдгөө 15 см доошиллоо. Оройн ээлжид цэргийн бүрэлдэхүүн ажиллана. 100 айлын гүүрэнд бэхжилт хийнэ. Ус соруулах, даланг хүчитгэх, эрсдэлтэй цэгүүдэд хүн хүч, техникийг нэмж ажиллуулна. Мөн шөнө эргүүл ажиллана" хэмээлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, Энхтайваны гүүрний доод талын авто замын усны түвшин буурсан тохиолдолд соруулна. Манай албан хаагч нар тасралтгүй 48 цаг ажиллаж байгаа тул яаралтай үед дуудахаар түр амраасан” гэв.

Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллана
Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.