Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Англи хэлтэй холбоотой асуудлыг аль нэг улсын тулган шаардалт мэтээр улс төржүүлж, улсаа олон улсын өмнө “хайруулын таваг дээр шарж“ олон түмнийг талцуулах ёсгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Олон улсын нөхцөл байдал хурцадмал энэ цаг үед англи хэлийг улс төржүүлэхээс илүүтэй шинжлэх ухааны асуудал. Энэ асуудал дээр дэгийн зөрчлүүд ч гарч байна. Үндсэн хуулийн зарим хэсгүүд дээр зөрчил үүсгэж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, төрөөс тавьсан шаардлагад нийцүүлж хувийн сургууль ажиллуулж болно гэж байгаа юм. Англи хэлийг бүгд дэмжиж байгаа. Дэмжихгүй гэсэн нэг ч хүн, нэг ч нам байхгүй. Харин үүнийг улс төржүүлээд тэмээ бух хоёрыг зодолдуулж байгаа юм шиг ярьж байгаа нь өөрөө үндэсний эрх ашигт нийцэхгүй асуудал. Монгол хэлийг сурах ёстой. Хэрэв үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуульчлах юм бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа герман, франц, хятад, орос, япон, солонгос сургуулиуд хаагдахад хүрнэ. Дэлхий нийтээр энэ асуудлыг сургалтын хөтөлбөрөөр шийдэж байна. Орчуулга хийдэг тоног төхөөрөмж ч гарсан байна. Гэхдээ орчуулагчийг орлож чадахгүй. Эх хэлээ эхлээд сайн сурах ёстой. Үүнийг аль нэг улсын хэлд хайртай аль эсвэл нэг улсын тулган шаардалт мэтээр улс төржүүлж, улсаа олон улсын асуудалд оруулж хайруулын таваг дээр шарж олон түмнийг талцуулах ёсгүй" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.