Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Н.Мөнхбатыг Бэрэн групп ХХК-д давуу байдал бий болгон ХБ-нд 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцов

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг уг албан тушаалд ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг ашиг сонирхлыг гүйцээх зорилгоор Хөгжлийн банк болон Бэрэн групп хоорондын 22.7 сая ам.долларын зээлийн гэрээг Хөгжлийн банкыг төлөөлөн байгуулж, Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банканд 44.3 тэрбум төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцов.

ШҮҮХ: Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Даажамбыг хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцов
ШҮҮХ: Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Даажамбыг хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд