Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эмэгтэй “Синдерелла“ гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлээд баруун нүдний хараагаа алдсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Синдерелла клиник" ХХК гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэдийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг өрх толгойлсон эмэгтэй нүдэндээ филлер тарилга хийлгээд баруун нүдний хараагаа алдсан. Хохирогчийг эмнэлэгээс 500 сая төгрөг авчихаад дахин мөнгө авахаар сүрдүүлж байна гэж хэлээд байгаа. Гэтэл "Синдерелла клиник" 60 мянган ам.долларыг гаргуулж авсан. Энэ мөнгийг гаргаж өгөхдөө хууль шүүхийн байгууллагад гомдол гаргаж өгөхгүй байхыг шаардсан. Одоогийн байдлаар хохирогч эмэгтэй Герман, Непал улсуудад эмчилгээний зардалд өөрөөсөө 110 мянга орчим ам.доллар төлчихсөн байна. Хохирогч эмэгтэй 65 хувь хөдөлмөрлөх чадвараа алдсан. Хүнд гэмтэлтэй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Цаашид зүүн нүдний хараанд өөрчлөлт орох эрсдэл байна" гэв.

БОАЖЯ: Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 21 ААН байгууллагыг илрүүлсэн
БОАЖЯ: Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 21 ААН байгууллагыг илрүүлсэн
 
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.