Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Кино урлагийг дэмжих сан байгуулагдсан цагаасаа хойш 11 төсөл хөтөлбөрт нийт 1 тэрбум 71 сая 200 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Тухайлбал, МУСГЗ жүжигчин Г.Ундармаагийн Ю Тийм компани тус сангаас энэ онд "Амира" хүүхэлдэйн олон ангит киноны төслөөр 240 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Төслийг энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр тусгасан бөгөөд үр дүн нь ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-нд дуусна гэж тооцсон аж.
Ташрамд дурдахад, тус сан нь Соёлын яамны харьяа байгууллага бөгөөд Кино урлагийн зөвлөлтэй. Зөвлөл нь дарга болон орон тооны бус 10 гишүүнтэй бөгөөд Үндэсний кино урлагийн ажлын албаны даргаар Ч.Ундрал ажилладаг билээ.