БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд БЗС-гаас зээл авч суралцсан зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг бэлтгэн хүргэж буй.
Тухайлбал, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан 1998 онд Дж.Вашингтоны их сургуульд суралцахаар БЗС-гаас 46,197 ам.долларын зээл авч байжээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл 159 сая төгрөгөөр гадаадад сурсан гэсэн үг юм.