
COP17-ын “Усны өдөр” өнөөдөр үргэлжилж байна. Өдрийн хэлэлцүүлгүүдээр ус, газар, уур амьсгалын уялдаа, гангийн тэсвэрлэх чадвар, усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт болон эдгээрт чиглэсэн хөрөнгө оруулалтын шийдлүүдийг хэлэлцэж байна.
“Усыг холбогч хүчин зүйл болгох нь” хэлэлцүүлгээр ус нь уур амьсгал, газар, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдлыг холбох стратегийн хүчин зүйл болохыг онцолно.
“Хөдөө аж ахуйн усны менежментийг өөрчлөх нь” хэлэлцүүлгээр усны үр ашигтай хэрэглээ, гангийн тэсвэртэй хүнсний тогтолцоо болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөнө.
Мөн “Ус–Газар–Хүн” өндөр түвшний яриа хэлэлцүүлгээр шинжлэх ухаан, бодлого, практикийг уялдуулан ус, экосистем, газрын нэгдсэн менежментийг хэлэлцэнэ.
“Усны тэсвэрлэх чадварын төлөө газрын нөхөн сэргээлт” арга хэмжээгээр экосистемийн нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, гангийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах шийдлүүдийг авч үзнэ.
Өнөөдөр усны асуудлыг дангаар нь бус — ус, газар, хүн гурвыг холбосон нэгдсэн шийдлээр авч үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!