Өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн багш гурван настай хүүг зодсон гэх мэдээллийг хүүхдийн ээж цахим сүлжээнд байршуулсан. Тэгвэл энэ талаар мэдээлэл мөн өдрийн 19 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлээд байгаа аж.
Цэцэрлэгийн багш нь гурван настай хүүг зодсон байж болзошгүй гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.