Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 40781518 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 2
7 орон таарсан 3
6 орон таарсан 38
5 орон таарсан 322
4 орон таарсан 3644
3 орон таарсан 36771 баримт тохиролд таарч, нийт 40780 азтан тодорлоо. Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгох юм.