Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувь, Шархад, Дэнжийн мянга дэд төвийн бүтээн байгуулалт 15 хувьтай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатанд бүтээн байгуулсан Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаатай Азийн хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн даваа гарагт танилцсан байдаг.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр шатанд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт өнгөрсөн онд дууссан бөгөөд дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж буй.

Энэ үеэр Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан нэгдүгээр орлогч Ж. Сандагсүрэн хэлэхдээ "Улаанбаатар хотын төвлөрсөн байдал, замын түгжрэл болон бусад асуудлыг шийдвэрлэхэд эдгээр дэд төвүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн хүрээнд нийслэлийг олон төвт хот болгон хөгжүүлэх, нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар ажиллаж байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилгын ажил бүрэн дуусчээ. Мөн Толгой, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байгаа бол Шархад, Дэнжийн мянга дэд төвийн бүтээн байгуулалт 15 хувьтай байна" хэмээжээ.

Г.Тэмүүлэн: Төсвийн хуулийг шинэчилж олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна
Г.Тэмүүлэн: Төсвийн хуулийг шинэчилж олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна
 
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.