"Өгөөмөр хангал" ХХК-ийн барьж байсан барилгын дээврээс өнгөрсөн оны 5 дугаар сард төмөр нурахдаа 11 настай хүүгийн дээрээс унаж баруун гарын шуу хугарч, мөрний судас нь тасарсан хэрэг гарч байжээ.
Тодруулбал, хүү тухайн үед байрныхаа гаднах тоглоомын талбайд тоглож байх үед дээрх барилгын дүүжин өлгүүр нурж ажиллаж байсан гурван ажилтан нь унаж бэртсэн бөгөөд тогтоогч төмөр унахдаа хүүгийн гаран дээр унасан байжээ.
Одоогоор тухайн барилгын компанийн гүйцэтгэх удирдлага болоод хариуцагч хүмүүсийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байгаа бөгөөд хэдийгээр хэрэг шүүхэд шилжсэн ч шийдвэрлэлт удаашралтай байгаагаас хүүгийн хохирлыг барагдуулаагүй жил дамнасан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүгийн баруун гар мөрнөөсөө шуу хүртлээ огт мэдээгүй хэвээр байгааг мэдээллээ.